быстрый займ на карту
Үзсэн: 485

ХЭЛТЭС, АЛБАДЫН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга болон Дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал 8 сарын 21-ний өдөр боллоо. Хурлыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар Нийслэл, дүүргийн хэмжээнд гүйцэтгэлийн аудит хийгдэж байгаатай холбогдуулан Газрын албаны үйл ажиллагаа, газар олгох, ашиглах, эзэмших, өмчлөх, зохион байгуулалттай холбоотой санал хүсэлт, мэдээллийг хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэл ажил, сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах  640 хүүхдийн сургуулийн шав тавих ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажил болон дүүргийн 7 дугаар хороонд баригдах  “Спорт цогцолбор”-ын ажлын талаар мэдээлэл хийж, холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook