быстрый займ на карту
Үзсэн: 409

“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ”-ГЭЭР  8 ДУГААР САРД 35018 АСУУДЛЫГ  ШИЙДВЭРЛЭЖ АЖИЛЛАЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” 2018 оны А/32 тоот захирамж 01дүгээр  сарын 22-ны өдөр батлагдсан.

Засаг даргын захирамжийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын албаны мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

8 дугаар сарын байдлаар 1-19 дүгээр хорооны ”Нэг цонхны үйлчилгээ”-гээр 6814 иргэн үйлчлүүлж  6713 иргэнд, төрийн үйлчилгээ үзүүлсэн. Засаг даргын Тамгын  газрын Нэг  цонхны  үйлчилгээгээр  28305 иргэн  үйлчлүүлсэн. Нийт дүнгээр 8 дугаар сард 19 хороо болон Дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-ээр 35119 иргэн үйлчлүүлж  35018 асуудлыг шийдвэрлэсэн.

Дүүргийн Тамгын газрын “Нэг цонхны үйлчилгээ”-ний танхимын 4,5 дугаар цонхон дээр   харьяалал харгалзахгүйгээр гадаад паспорт шинээр олгох  үйлчилгээ 2018 оны 4 дүгээр сарын  9-ний өдрөөс эхлэн хийгдэж байна.

2018 оны 8 дугаар сарын 22-ны байдлаар нийт 13781 иргэнд яаралтай болон энгийн хэлбэрээр 5 жилийн хугацаатай гадаад паспорт шинээр олгох  үйлчилгээ үзүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook