УЛААНБААТАР ХОТЫН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН 30 ГАРУЙ ИРГЭНТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн зарим иргэдтэй уулзалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай 300 иргэн биечлэн уулзах хүсэлт гаргасан иргэдтэй уулзаж, тэднээс гаргасан санал хүсэлтэд хариулт өгч, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх,нийслэлээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулах, нэгдсэн ойлголт өгөх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.

11.25      11.26

Уулзалтаар 30 гаруй иргэнтэй биечлэн уулзалж, газар өмчлөл, орон сууцны дэмжлэг авах, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, хогны үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жижиг дунд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар уулзаж, холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өгч асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн хариу мэдэгдэхээр боллоо.

11.27      11.28

Түүнчлэн уулзалтын үеэр гэр хорооллын дунд автомашины зам тавьж байгаа нь сайн хэрэг боловч айлууд, гудамж руу орсон орц, гарц хийгээгүйгээс болж замыг эвдэх, хогны машин хогоо авч чадахгүй байгаа нь зам дагуу хогын цэг үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн зарим хороодод шинээр айлууд буусан газарт ундны усны хүрэлцээ хангалтгүй, олон жил амьдарч буй газраа өмчлөх гэхээр давхар эзэмшигч гарч ирэх, төрөөс үзүүлж буй халамжийн үйлчилгээ иргэндээ хүрч чадахгүй байгаа, төрийн албан хаагчид дохионы хэл мэддэггүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй төрийн байгууллагын албан хаагчид харилцаж чаддаггүй, байгууллагын гаднах зам, талбай, шат гээд төрийн байгууллагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар саналаа хэлж, холбогдох мэдээллийг авсан юм.

Энэхүү уулзалтыг нийслэлийн 6 дүүрэгт энэ сарын 26-31 өдрүүдэд зохион байгуулж байгаа юм байна.

Just cell phone tracker with https://besttrackingapps.com like the gps locator, you can set alerts for when they add new friends, use inappropriate language, and when their account shows signs of them being the target of bullying

Leave a Reply

  • Facebook