быстрый займ на карту
Үзсэн: 667

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цаг 8 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Мэдээллийн цагийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хүүхэд багачуудын бие даасан байдал болон хүнлэг энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийн эд зүйлсэд ариг гамтай хандах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 29-ний өдөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд “Өгөөмөр сэтгэлээр бусдадаа туслацгаая” өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгөөр дүүргийн хүүхэд багачууд бие биедээ хэрэгцээт эд зүйлс, хувцас, хичээлийн хэрэглэл, тоглоом наадгайгаа худалдах, солилцох, үнэгүй бэлэг болгох юм.

Мөн “Иргэдийн хэрэглээний боловсролын төв” ТББ-ын багш н.Төрбат “Ажлын байран дээрх зөв зохистой хооллолт, энгийн хэрэглээгээр хэрхэн зөв эрүүл амьдрах вэ?” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Leave a Reply

  • Facebook