быстрый займ на карту
Үзсэн: 559

УЛААНБААТАР ФҮҮД ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Гэрэлт плас медиа групп”-тэй хамтран 2018 оны 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах “Улаанбаатар фүүд фестиваль”-д дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Нийслэлийн иргэд амралтын өдрүүдээрээ төрөл бүрийн хоол, зуушийг нэг дороос амтлах боломжтой юм. Арга хэмжээний үеэр нийт оролцогч байгууллагуудаас Нийслэлийн нэрэмжит хоол /Улаанбаатар хуурга, Улаанбаатар шөл/-ийг шалгаруулж “Улаанбаатар Од” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Холбоо барих утас: 99065275, 91666064, 70138687, 70128687

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook