быстрый займ на карту
Үзсэн: 1177

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ДУНД СУРГУУЛЬ БАРИГДАНА

Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагаа, санаачлагаар Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн “Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга, байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд дүүргийн 7 дугаар хороонд дэлхийн жишигт нийцсэн дунд сургуулийн барилгын шав тавих ёслол боллоо.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар болон албаны төлөөлөл, иргэд оролцлоо.

Дүүргийн 7 дугаар хороо нь 18000 гаруй иргэнтэй бөгөөд тэдгээрийн 1800 гаруй нь сургуулийн насны хүүхдүүд юм. “Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга, байгууламжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдах тус сургууль нь 720 гаруй сурагч хичээллэх хүчин чадалтай бөгөөд байгальд ээлтэй, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед хорогдох байр болгон ашиглах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын суралцах тэгш боломжийг хангасан, олон улсын боловсролын байгууламжийн жишигт нийцсэн дунд сургууль болох юм. Мөн өнгөрсөн 2015 онд тус хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан билээ. Шинэ сургуультай болсноор дүүргийн сургуулиудын ачаалал буурч, сурагчид гэртэйгээ ойр, аюулгүй, ээлтэй орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook