быстрый займ на карту
Үзсэн: 510

ХҮҮХЭД БАГАЧУУДАД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Монголын ББСБ-ын холбоодоос зохион байгуулсан “1000 цүнх” уламжлалт арга хэмжээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-өөр үйлчлүүлдэг зарим хорооны хүүхэд багачууд оролцож, сурагчийн цүнх, хичээлийн хэрэглэлийг гардаж авлаа.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол энэхүү арга хэмжээнд тус төвийн хүүхэд багачуудыг оролцоход нь зохих дэмжлэг үзүүлж улмаар төвийн үйл ажиллагаатай танилцаж, эцэг, эхчүүд, хүүхэд багачуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож, сурлагын өндөр амжилтыг хүүхэд багачуудад хүслээ.

Leave a Reply

  • Facebook