быстрый займ на карту
Үзсэн: 635

“ХОЁР ХОТЫН ЦАДИГ” ҮЗЭСГЭЛЭНГ АРД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ҮЗҮҮЛЛЭЭ

Азийн Сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв”-өөс зохион байгуулж буй иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудын цуглуулгаас бүтсэн “Хоёр хотын цадиг” үзэсгэлэнг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 8 сарын 28-ны өдөр ард иргэдэд нээлттэй үзүүллээ.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж төслийн багийн хамт олонд амжилт хүсэн баяр хүргэлээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл” болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 7-19 хороодыг хамруулан гэр хорооллын иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнг фото зурган хэлбэрээр үзүүлсэн нь чухал ач холбогдолтой байсан юм.

“Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон  Улаанбаатар хотод шилжин ирэгсэдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг  иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг дэлгэн үзүүлж буй юм.Тус төслийн хүрээнд ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготойгоороо онцлог юм.

Leave a Reply

  • Facebook