быстрый займ на карту
Үзсэн: 449

ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу тус дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Тэс петролиум ХХК-ийн шатахуун түгээх станц 39 дүгээр салбарын барилга байгууламжийн баруун талд байрлах үерийн далангийн ханыг бетон хучилт хийгдээгүйн улмаас далангийн хоолойг бөглөрөх, далан усаар дүүрч ойр орчмын гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр орон, байшин барилга үерт өртөх, усанд автаж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяраар ахлуулсан ахлах байцаагч хошууч А.Амартүвшин, ахмад Б.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр газар дээр очиж шалгалаа.

Ажлын хэсгээс газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч, тухайн компаний шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр зогсоож, Тэс петролиум ХХК-ийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нартай уулзалт зохион байгуулж, үерийн шороон далангийн ханыг яаралтай бетонон хучилт хийж, далан сувгийн хоолойн бөглөрөлийг арилгах, үерийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж, далангийн дээд хэсгээр төмөр хашлагаар хаалт хийж, гэр хорооллын айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах талаар үүрэг чиглэл өгч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласны дагуу компаний зүгээс яаралтай арга хэмжээг авахаар шийдвэрлэж, ажлыг эхлүүлээд байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook