быстрый займ на карту
Үзсэн: 1026

“ӨГӨӨМӨР СЭТГЭЛЭЭР БУСДАДАА ТУСАЛЦГААЯ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүүхэд багачуудын хүнлэг энэрэнгүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийн эд зүйлсэд ариг гамтай хандах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Өгөөмөр сэтгэлээр бусдадаа тусалцгаая” өдөрлөгийг 8 сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал нар болон 1-19 хороодын иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Өдөрлөгөөр хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх аяга, шаазан, гэр ахуйн бараа, хувцас, гутал, хүүхдийн тоглоом, ном, цүнх, гоёл чимэглэл, гэх мэтээр төрөлжүүлж, худалдах, солилцох, үнэ төлбөргүй хандивлан нийт давхардсан тоогоор 200 гаруй иргэд үйлчлүүллээ.

 

Leave a Reply

  • Facebook