быстрый займ на карту
Үзсэн: 866

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодод ажиллахаар шинээр томилогдсон ажилтан албан хаагчдын сургалтыг 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдлэг олгох, байгууллагын бодлого, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмыг танилцуулах зорилгоор зохион байгуулж буй тус сургалтаар дүүргийн үүсэл хөгжлийн танилцуулга, ЧДЗДТГ-ын дотоод журам болон чиг үүргийн товч танилцуулга, байгууллагын бүтэц зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, захирамж, тушаал шийдвэр, албан бичиг боловсруулах, санал авах, хөтлөх, хэл бичгийн найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандарт, байгууллагын дотоод удирдлагын системийн програмыг ашиглах зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийсэн юм.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар шинээр томилогдсон ажилтан албан хаагчдад албан ёсоор “Ажлын үнэмлэх” гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Сургалтад Засаг даргын Тамгын газар болон хороодод ажиллахаар шинээр томилогдсон 10 албан хаагч хамрагдав.

 

Leave a Reply

  • Facebook