быстрый займ на карту
Үзсэн: 429

“БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Хүүхэд хамгаалал, хөгжлийн ажлыг гэр бүл, олон нийтэд сурталчлах зорилгоор “БИД ОРОЛЦЪЁ, ХӨГЖЬЕ” арга хэмжээг 08 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Хичээлийн шинэ жилийг угтан Ялалтын талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр Хүүхэд багачуудын дунд дартс болон даамны тэмцээн зохиосон юм.Мөн Иргэд олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийн тухай хууль, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон хэлтсийнхээ үйл ажиллагааг сурталчилж нийт 761 иргэн, 397 хүүхэд багачуудад мэдээлэл өгч, 45 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Leave a Reply

  • Facebook