быстрый займ на карту
Үзсэн: 342

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилийн нээлт 9 дүгээр сарын 1-ний өдөр боллоо. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 27 цэцэрлэг, Албан бус-насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 27 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 39000 мянга орчим суралцагч суралцана.

Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг нийт 3942 сурагч суралцан төгсөж, 1 дүгээр ангид 3400 гаруй хүүхэд элсэн суралцана. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай 18 дугаар цэцэрлэг ашиглалтад орж байна. Мөн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 11 дүгээр хорооны 175 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 565-аар нэмэгдэх юм.

“Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд” төлөвшүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулан боловсролын харилцаанд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, багш, ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 29 дүгээр тогтоолоор “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийг батлуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook