быстрый займ на карту
Үзсэн: 215

ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн  дагуу Тэс петролиум ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд дүүргийн 7 дугаар хороонд байрлах тус компанийн шатахуун түгээх станц 39 дүгээр салбарын барилга байгууламжийн баруун талд байрлах үерийн далангийн хоолой бөглөрөх, далан усаар дүүрч халих, даланг нурахаас сэргийлж үерийн далангийн хогийг цэвэрлэж, сул шороог зөөж, үерийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж, далангийн шороон ханыг цементлэх ажлыг хийж, далангийн дагуу төмөр хийц бүтээцээр хашаа хаалт хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд “Тэс петролиум” ХХК-аас 8 хүн ажиллаж,  4.500.000 төгрөгийг зарцуулсан байна.

Тус үерийн далангийн аюулгүй байдлыг хангуулснаар тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр орон, байшин, барилга үерт өртөх, усанд автах, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэгдэх юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook