ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД ХАМРУУЛЖ БАЙНА.
Чингэлтэй дүүргийн “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр, “Эрүүл мэнд-2020” хөтөлбөр, “Илрүүл, Эмчил, Сэргийл” төслийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран сүрьеэ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын үзлэг оношилгоонд дүүргийн төрийн ажилтан албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулж байна.