быстрый займ на карту
Үзсэн: 213

19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд орших 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцлаа. Уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Грийн Ресурс” ХХК ажиллаж байгаа бөгөөд дотоод заслын ажлыг дуусгаад хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болно гэдгийг тус цэцэрлэгийн менежер Д.Оюунчимэг танилцууллаа. Өргөтгөл ашиглалтад орсноор 3 дугаар хорооны 2-5 насны нийт хүүхдүүд цэцэрлэгт зуун хувь хамрагдаж, Сургуулийн өмнөх боловсролыг эзэмших нөхцөл бүрдэх юм.

 

Leave a Reply

  • Facebook