быстрый займ на карту
Үзсэн: 719

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  9 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

НИТХ-ын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс ирүүлэх, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тодорхой үр дүн гаргаж ажиллах,  нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын судалгааг гаргаж, хоёр ээлжид шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуулан үзлэг шалгалт зохион байгуулж, засварын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах, энэ хүрээнд цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллах, Нийслэлийн “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагч нар”-ыг шалгаруулах болзолт уралдаанд идэвхтэй оролцох талаар үүрэг даалгавар өгч, албан бичиг шийдвэрлэлтийн мэдээг танилцууллаа.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook