быстрый займ на карту
Үзсэн: 454

ДҮҮРГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БАГ ӨМӨЗО-НЫ ОРДОС ХОТЫН БАГШ НАРТАЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсролын чиглэлд хамтын ажиллагаат улс, хот, дүүргүүдтэй багш, сурагчдын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэлний мэргэжлийн багш нарын баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлэх, багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 8 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд туршлага солилцсон. Багш нарын багийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан суралцсан туршлагаа түгээн дэлгэрүүлэх, Ордос хотын сургуультай хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook