быстрый займ на карту
Үзсэн: 98

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын 2018 оны 8 дугаар сард ирсэн албан бичгийн шийдвэрлэлтийн мэдээ, зөрчлийн дэлгэрэнгүй тайлан, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны 258 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар зэргийг танилцуулсан юм.

Мөн дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат “Нийслэл, дүүргийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар”-ын талаар, Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа “2 дугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар, Тохижилт нийтийн, аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од “Манай хороо-Миний гудамж аян”-ы талаар, Улаан Загалмайн хорооны дарга Д.Цэрэннадмид “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа”-ны хүрээнд хороодтой хамтран ажиллах талаар тус тус мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook