быстрый займ на карту
Үзсэн: 223

ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/348 дугаар тушаалын дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.

Тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилготой юм.

Энэ удаагийн сургалтыг бүсчилж Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн дүйцүүлэх албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб хариуцан ажиллаж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook