быстрый займ на карту
Үзсэн: 107

ӨЭМТ-ҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласны хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн санаачилга, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, материаллаг орчинг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, билиметрийн аппарат, үзлэгийн гэрэл, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг тоног төхөөрөмжийг ӨЭМТ-үүдэд олголоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 42 дугаар тойргийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх Үйлстэн”,  18 дугаар хорооны “Үйлс нэгтэн”, 19 дүгээр хорооны “Ундрах ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамт олонд тоног, төхөөрөмжүүдийг гардуулан өгөв.

Leave a Reply

  • Facebook