ТЕНДЕРИЙН УРИЛГА

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчоос “Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Анар дэлгүүрийн баруун талын жалгын явган гүүр өндөрсгөх, түүнээс дээш 15-р хороотой хиллэдэг жалганы мухар хүртэлх 200 метр газрыг тэгшилж авто машин явдаг болгох ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 30,000 (гучин мянга) төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Үнийн саналыг 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө У.Долгормаа гэсэн хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, У.Долгормаа

Утас: 70110769 / факс: 976-11-328558

2013 оны 07 дугаар сарын 31-нд www.e-procurement.mn сайтад нийтлэгдсэн.

If you need the test engine, we will especially provide it bustling right over here free for you

Leave a Reply

  • Facebook