быстрый займ на карту
Үзсэн: 332

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 33 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН  ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд орших 33 дугаар цэцэрлэгийн хуучин байрыг нураан суурин дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 8 бүлэг 240 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 13-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд  Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон албаны хүмүүс, 33 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Тус 240 хүүхдийн цэцэрлэг 2019 оны 8 дугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.


Leave a Reply

  • Facebook