быстрый займ на карту
Үзсэн: 263

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР-НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарийг шинэчлэн дахин батлах тухай” А/32 тоот захирамжийн хуваарийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

2018 оны 9 дугаар сарын 13-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид 1-6 дугаар хорооны иргэдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 тоот захирамжаар батлагдсан хуваарийн дагуу дүүргийн 1, 6 дугаар хороодын Иргэний танхимд иргэдэд нийгмийн даатгалын тухай хуулийг танилцуулж, нийгмийн даатгал төлснөөр төрөөс авч болох үйлчилгээ, ач холбогдлын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан юм.

 Тус өдөрлөгөөр “Нийгмийн даатгалын хууль тогтоомж”-ийг сурталчлан 100 гаруй иргэд, даатгуулагчдад мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан байна.

Leave a Reply

  • Facebook