быстрый займ на карту
Үзсэн: 244

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХҮН МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсгийн хурал 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар “Байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулагдах “Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд зохион явуулахаар болсон байна.

Leave a Reply

  • Facebook