“ИРГЭНЭЭ СОНСОЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ИРГЭНЭЭ СОНСОЁ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс Засаг даргын Тамгын газартай хамтран “Иргэнээ сонсоё” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд “Тусгаар тогтнол”-ын талбайд зохион байгууллаа.

Иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сурталчилгаа, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зурагт хуудас, гарын авлага тарааж, хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилласан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 12 иргэнийг судалгаанд авч хамтарсан багаар ажилласан. Сар бүр Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлийн ухуулга сурталчилгаа бүхий зурагт хуудас зөвлөмж, ном товхимолыг тарааж иргэдээ мэдээллээр ханган, хорооныхоо 56 иргэнийг Хөршийн холбооны ахлагчаар томилж гурвалсан гэрээ байгуулан иргэдээс гэмт хэргийн талаар мэдээлэл авч таслан зогсоох арга хэмжээг тухай бүрт холбогдох байгууллагуудтай хамтран явуулж гэмт хэргийн илрүүлэлтийг 70 хувьд хүргэсэн тус дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмааг Хууль Зүйн Яамны өргөмжлөлөөр шагнасан байна.

DSC_0004  DSC_0006 DSC_0013 DSC_0037 DSC_0047

Leave a Reply

  • Facebook