ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд “Ахмадын баяр”-ыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодод ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцон ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Leave a Reply

  • Facebook