быстрый займ на карту
Үзсэн: 142

ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРЫГ ТОМИЛГООЖУУЛЛАА

Цэргийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт ”Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр, тээврийн хэрэгслээр хангаж, дэмжлэг үзүүлэх албан тушаалтныг томилж, ажиллуулах үүрэгтэй” заалтын дагуу хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/520 дугаар захирамжаар цэрэг татлагын байраар ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийг томилгоожууллаа.

Дүүргийн цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн нарт Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үүрэг чиглэл өглөө.

Дүүргийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар Засаг даргын 2018 оны А/520, 525 дугаар захирамжуудыг 5 дугаар бүрэн дунд сургуулийн удирдлага, багш,  ажилтан албан хаагчдад танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сургуулиас үүрэг хүлээж ажиллах томилгоот бүрэлдэхүүний тушаал гаргаж баталгаажуулж, энэхүү цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook