“ЭРДЭНЭСИЙН АРАЛ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛЛАА

Иргэд, оршин суугчид, хүүхэд залуучуудын амьдрах аятай таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших “Эрдэнэсийн арал” бичил цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлаж, ногоон байгууламжийг нөхөн сэргээж, тохижуулсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 4800м2 талбайд зүлэг шинээр тарьж ургуулсны зэрэгцээ 7 төрлийн 410 ширхэг мод, 16 нэр төрлийн 948 ширхэг бут, сөөг тарьсан байна. Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрэлтийг хангасан 20х10.7м харьцаатай сагсан бөмбөгийн талбай, 18х15м харьцаатай 273м2 талбайг хамарсан бүх насны хүүхдийн онцлогт тохирсон шинэ тоглоомыг суурилуулжээ.

Өмнө нь ашиглалтгүй байсан усан фонтаныг сэргээн засварлаж бүрэн ашиглалтад оруулсан нь ая тухтай орчныг бүрдүүлах агаад сүүдрэвч, дүүжин, цэцгийн мандлын суурь, мод бүхий шороот талбайг эко хавтангаар хучин зүлэгт талбай, цэцэрлэгийн дотор болон эргэн тойрны нийт 789м2 явган зам, талбайн нөхөн сэргээлж шинэчлэсэн байна.

Түүнчлэн цэцэрлэгийн орчинд тохирсон шинэ загварын 670м урт хамгаалалтын хайсыг шинээр суурилуулсан нь бичил цэцэрлэгийн ногоон байгууламжит талбайг хамгаалж, өгнө үзэмжийг нэмэгдүүлж байна.

IMG_9772

IMG_2952

IMG_2989

IMG_2970

IMG_2997

IMG_3046IMG_2980IMG_3073 IMG_3016 IMG_3023 IMG_3042 IMG_3069

IMG_3008erunhii3

IMG_9358

Leave a Reply

  • Facebook