ТЕНДЕРИЙН УРИЛГА

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 54-р байрны гаднах талбайн борооны ус зайлуулах ажил, ЧДХААА 13/019”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Засаг даргын тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, инженер А.Гэрэлболд, утас 70110769 хаягаар ирүүлнэ.

Шаардлагатай тусгай зөвшөөрөл:

    2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 13 цаг 30 минутанд нээнэ.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II дугаар байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба 206 тоот өрөө, Инженер А.Гэрэлболд Утас: 70110769

2013 оны 7 дугаар сар 30 өдөр www.e-procurement.mn сайтад нийтлэгдсэн.

Emergency contact shortcuts the emergency features of mamabear are less robust but no less www.cellspyapps.org/spy-on-snapchat functional

Leave a Reply

  • Facebook