“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 510 гаруй залуучууд оролцож цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгоцгооё “UNFRIEND” хөдөлгөөнийг дэмжиж өсвөр насны залуучууд, хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлсэн байна.

Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг 5 томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн албан тоот хүргүүлэн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож иргэдийг автомашингүй өдрөөр гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, тус өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж Тусгаар тогтнолын талбайд хүнсний ногоо, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ зэрэг нийт 8 асар 16 аж ахуйн нэгж, иргэний худалдаа үйлчилгээг гаргаж нийслэл, дүүргийн иргэдэд нэг цэгээс худалдаа үйлчилгээг хүргэсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook