быстрый займ на карту
Үзсэн: 1130

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс хүүхдийг дээдэлсэн нийгмийн үнэт зүйлийг бүтээхэд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, боловсролын байгууллага болон эцэг, эх, асран хамгаалагч нарын хамтын ажиллагааг дэмжин хүүхдийн хүмүүжил, суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Доктор, Профессор Д.Сүрэнчимэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан, багш, эцэг эхийн төлөөлөл нийт 140 хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр эцэг эх, багшийн харилцаа, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд сургууль, багш, эцэг эхийн үүрэг оролцоо, хүүхэд хамгааллын бодлого, ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын зөвлөмж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook