быстрый займ на карту
Үзсэн: 357

“МОНГОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ САЙН САЙХАНД ДАГУУЛНА” ТӨСЛИЙН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

Чингэлтэйн боловсрол-2020 хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн хамтарсан “Авьяаслаг монгол хүүхэд бүрийг сайн сайханд дагуулна” төслийн хэрэгжилтийн тайлан тоглолт 9 сарын 26-ны өдөр боллоо. Уг төслийн хүрээнд ЧДЗДТГ-аас Бадмаараг ахлах сургуулийн сурагчдад үнэ бүхий хөгжмийн зэмсэг, бүжгийн хувцас олгож сургалтын таатай орчинг бүрдүүлж өгсөн юм.

Тус төслийн тайлан тоглолтод дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нар, ЕБС-ийн удирдлага, багш, сурагчид, болон дүүргийн иргэд оролцлоо. Энэ үеэр Бадмаараг ахлах сургуулийн сурагчдын тайлан тоглолт, зургийн үзэсгэлэнгээ толилуулсан юм.

 

Leave a Reply

  • Facebook