быстрый займ на карту
Үзсэн: 137

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн явагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлжилтийг хангасан төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч хурандаа Д.Намсрай, Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицерууд оролцлоо.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook