быстрый займ на карту
Үзсэн: 754

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь хороодын Ажлын албаны дарга, зохион байгуулагч нарт батлан хамгаалах хууль, тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа байдал, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, анги байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор цэргийн бэлтгэл сургалтыг 9 дүгээр сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангид зохион байгууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа “Батлан хамгаалах бодлогын үндэс” тулгуур баримт бичгийн шинэчлэл, шинээр батлагдан гарсан “Орон нутгийн хамгаалалтын тухай” хууль  сэдвээр, дүүргийн  Мэдээллийн аюулгүй байдлын офицер, Ахмад Д.Оюунчимэг “Төрийн болон албаны нууцын талаарх ойлголт” сэдвээр тус тус сургалт явууллаа. Мөн сургалтын явцад бэлэн байдлын зэргүүдэд шилжих үед хорооны татан нийлүүлэх төлөвлөгөөний дагуу улсын болон цэргийн дайчилгааны даалгаврын биелүүлэх боломж, хүн хүч, эд материалын тооцоог эдийн засгийн үндэслэлтэйгээр гаргах дадлага сургууль  хийлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж дүүргийн  хороодын Засаг даргын Ажлын албаны дарга болон зохион байгуулагч нарын цэргийн бэлтгэл сургалтад хэрхэн хамрагдаж байгаатай танилцаж цаг үеийн холбогдолтой товч мэдээлэл хийж, 2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг харьяа чиглэлээр санаачилгаатай ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook