быстрый займ на карту
Үзсэн: 221

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.ДАМБЫН ГЭРЭЛТ САМБАРЫГ БАЙРШУУЛЛАА

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших түүний нэрэмжит гудамжинд Д.Дамбын хүндэтгэлийн гэрэлт самбарыг байршууллаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Д.Дамбын үр хүүхэд, төрөл төрөгсөд, 4 дүгээр хорооны иргэд оролцон хүндэтгэл үзүүллээ.

Дашийн Дамба (1908-1993) 1908 оны 3-р сарын 29-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Улс төрийн курс, намын шинэ хүчний дээд сургуулийг төгссөн. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга, АИХ-ын Тэргүүлэгч гишүүн зэрэг албыг хашиж байлаа.

Leave a Reply

  • Facebook