быстрый займ на карту
Үзсэн: 256

ДҮҮРГИЙН ИРГЭДЭД БНСУ-ЫН ЭМЧ НАР ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Бусан хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 10 дугаар сарын 1-ний өдөр дүүргийн 12 дугаар хорооны “Шижиддүг” Өрхийн эрүүл мэндийн төвд Бусан хотын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.

Арга хэмжээтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Бусан хотын 46 эмч, сувилагч дүүргийн 450 гаруй иргэнд уламжлал, мэдрэл, дотор, нүд, нярайн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж үйлчилсэн байна.

Leave a Reply

  • Facebook