быстрый займ на карту
Үзсэн: 331

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД СУУРЬШСАН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байсан 12, 16, 17, 19 дүгээр хороодын 18 малчин өрхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой 335 гармын суурьшлын бүсэд шилжүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулсан.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч бөгөөд холбогдох ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн нар эдгээр өрхүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, тэдний санал, хүсэлтийг сонссон юм. Иргэдийн санал, хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook