быстрый займ на карту
Үзсэн: 262

БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАРЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшуулах арга хэмжээ 10 дугаар сарын 03-ны өдөр боллоо.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор 5, “Хүндэт өргөмжлөл”-өөр 5, дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 10, “Хөдөлмөрийн алдар” медалиар 13, “Хүндэт өргөмжлөл”-өөр 16 багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацралт, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулан ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

  

 

Leave a Reply

  • Facebook