быстрый займ на карту
Үзсэн: 299

БАГШ НАРЫН БАЯРЫН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монголын багш нарын 52 дахь өдрийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдын баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 3-ны өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж,  ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын удирдлагууд болон дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд нийт 1500 гаруй хүн  оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Дүүргийн ИТХ-ын 2016 оны 23 дугаар тогтоолын дагуу “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйлт ажиллагаа”-ны чанар, хүртээмж, ахиц, амжилтаар шалгарсан багш нарыг шагнаж урамшуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын оны шилдэг 9 номинац шалгаруулж шилдэг багш, удирдлагуудаа тодруулсан юм. Үүнд бага Сургуулийн өмнөх боловсролын онцлох багшаар 56 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ө.Наранжаргал, 5 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Г.Тэгшбуян, бага ангийн онцлох багшаар 50 дугаар сургуулийн багш М.Долгорсүрэн, 72 дугаар сургуулийн багш Л.Азбилэг, Монгол хэлний онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Б.Болортоль, Гадаад хэлний онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Б.Лосолмаа, Математикийн судлагдахууны онцлох багшаар 17 дугаар сургуулийн багш Н.Даваасүрэн, Физикийн судлагдахууны онцлох багшаар 61 дүгээр сургуулийн багш Б.Гантуяа, Мэдээлэл зүйн судлагдахууны онцлох багшаар 17 дугаар сургуулийн багш Э.Мандах, Технологийн судлагдахууны онцлох багшаар 24 дүгээр сургуулийн багш Г.Долгорсүрэн, Химийн  судлагдахууны онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Д.Хандмаа, Биологийн судлагдахууны онцлох багшаар 50 дугаар сургуулийн багш Х.Болормаа, Биеийн тамирын судлагдахууны онцлох багшаар 50 дугаар сургуулийн багш Г.Жаргалсайхан, Хөгжмийн судлагдахууны онцлох багшаар 39 дүгээр сургуулийн багш Ц.Гандолгор, Түүх, нийгмийн ухааны судлагдахууны онцлох багшаар 5 дугаар сургуулийн багш Т.Оюунчимэг, Газарзүйн судлагдахууны онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Ш.Оюунсүрэн нар тус тус тодорлоо.

 

Мөн төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн онцлох удирдах ажилтнаар “Хурга” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч н.Одонцэцэг, Атланта сургуулийн захирал н.Одгэрэл, төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн онцлох удирдах ажилтнаар 5 дугаар цэцэрлэгийн арга зүйч А.Амартүвшин, 50 дугаар сургуулийн захирал Р.Даваахүү, 23 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг, дүүргийн төрийн бус өмчийн шилдэг сургууль, цэцэрлэгээр төрийн бус өмчийн 17 дугаар сургууль, төрийн бус өмчийн “Их ханд ”, “Олонлог” цэцэрлэг тус тус шалгарсан байна.

Үүний дараагаар хамтлаг, дуучид болон ЕБС-ийн хөгжмийн багш нарын урлагийн тоглолт боллоо.

2017-2018 оны хичээлийн жилд тус дүүрэгт төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургууль, 27 цэцэрлэг, Албан бус-насан туршийн боловсролын 1 төв, төрийн бус өмчийн 8 сургууль, 27 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 39000 мянга орчим гаруй хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна.

Leave a Reply

  • Facebook