быстрый займ на карту
Үзсэн: 172

“ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛЛАГАА” НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран “Олон нийтийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” нэгдсэн сургалт зөвлөгөөнийг олон улсын хүүхдийн Найрамдал төвд 10 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацралт  болон холбогдох албаны хүмүүс болон  гудамж, байрны нийтийн эргүүл 600 гаруй хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөнөөр дүүргийн гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаарх цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, иргэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж  харилцан санал солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх , шинэлэг санал, санаачлагыг хэрэгжүүлэх талаар зөвлөлдлөө.

Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай ажиллаж байгаа гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Нийслэлийн Цагдаагийн газар, НИТХ, ИТХ, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн прокурорын шагналаар тус тус шагналаа.

Зөвлөгөөний үеэр ГХУССЗ-өөс зохион байгуулсан ажлуудын талаар болон цагдаа, прокурор, Замын цагдаа зэрэг  холбогдох байгууллагууд товч тайлан мэдээлэл хийлээ. Мөн  гудамж, байрны нийтийн эргүүлүүд өөрсдөд учирдаг хүндрэл бэрхшээл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, хүсэлтээ хэллээ.

Leave a Reply

  • Facebook