быстрый займ на карту
Үзсэн: 941

ДАРТСЫН СПОРТЫН ТӨРӨЛД ЧД-ИЙН БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан Спорт наадам 2018 тэмцээн 10 дугаар сарын 5-7ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд давхардсан тоогоор 300 гаруй тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартс гэсэн 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид тэмцээнд амжилттай оролцон Дартсын төрөлд О.Пүрэвсүрэн ахлагчтай Б.Мөнхбаяр, О.Мөнхжаргал, П.Батчимэг, Б.Даваадолгор нар багаараа алтан медаль хүртлээ.

Leave a Reply

  • Facebook