быстрый займ на карту
Үзсэн: 140

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  10 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Энэ онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж, санхүүгийн тайланд тусгах, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг шуурхай зохион байгуулж, дахин үнэлгээний ажлын явц, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлын тухай хууль, холбогдох журмын дагуу цахим хуудсандаа мэдээллээ тогтмол байршуулах, мөн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, ил тод нээлттэй мэдээлж хэвших зэрэг үүрэг, даалгаврыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өгчээ.

Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан боловсролын байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, томоохон зах, худалдааны төвүүдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, сургалт, сурталчилгааны ажлыг идэвхтэй зохион байгуулах, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн хэрэгжилтийг хангаж, иргэдээс сэтгэл ханамжийн асуулга авах зэрэг үүрэг, даалгаврыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Мөн хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд сургалт, сурталчилгааны ажлыг бүх шатанд хэрэгжүүлэх талаар Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, мал аж ахуй эрхлэхийг хориглосон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт малчин өрхүүд нэвтэрч байгааг таслан зогсоох талаар Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн тус тус үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook