АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжаар байгуулагдсан мал бүхий өрхийн малыг гаргах ажлын хэсгийн хуралдаан 10 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
Хуралдаанаар хориглосон бүсээс мал бүхий иргэд малаа зөвшөөрөлгүй оруулж ирж байгаатай холбогдуулан дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн давааны орчимд 10 сарын 15-ны өдрөөс 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хяналтын пост ажиллуулах шийдвэрлэн, хяналтын постод ажиллах бие бүрэлдэхүүнийг томилгоожуулах талаар үүрэг чиглэл өглөө.
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС