быстрый займ на карту
Үзсэн: 465

АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох” тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/10 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Атмор” ХХК, “Хаан банк”-тай хамтран гэр хорооллын иргэдийг ая тухтай аж төрөх боломжийг бүрдүүлэх дэд бүтцийн бие даасан системийг иргэдэд ойртуулах, боломжит санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамгийн бага буюу 1,2 хувийн хүүтэй “Ногоон Зээл”-ийг танилцуулах 3 өдрийн сургалт, өдөрлөгийг эхлүүлээд байна.

Эхний өдрийн сургалт дүүргийн Соёлын төвийн зааланд 7-12 дугаар хорооны нийт 60 гаруй иргэд хамрагдан “Ногоон зээл” хөтөлбөрт хамрагдахаар 33 иргэн бүртгүүлээд байна.

Сургалт: 10 дугаар сарын 12-ны өдөр 12:00-16:00 цагийн хооронд 14 дүгээр хорооны Иргэний танхимд 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдэд, 10 дугаар сарын 13-ны өдөр 12:00-16:00 цагийн хооронд 18 дугаар хорооны Иргэний танхимд 17, 18, 19 дүгээр хорооны иргэдэд сургалт явуулах бөгөөд  иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook