быстрый займ на карту
Үзсэн: 60

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цаг 10 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Мэдээллийн цагийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2018 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан номын бэлтгэл ажлыг хангах, мод тарих өдрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, дүүргийн Засаг даргын нэрэмжит Спорт наадам 2018 тэмцээний бэлтгэл ажлыг хангах, 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар тус тус үүрэг чиглэл өгөв.

Мөн  Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Даваа Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд ашиглах дотоод сүлжээний “UB ERP” программын талаар танилцууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдаас Төрийн албаны тухай  шинэчилсэн найруулгын хуулиар тестийн шалгалт авлаа.

 

Leave a Reply

  • Facebook