быстрый займ на карту
Үзсэн: 297

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх нь” уриан дор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах өдөрлөгийг 10 дугаар сарын 13-ны өдөр Нарантуул-2 худалдааны төвд  зохион байгууллаа.

Ихэнх улс орон  гамшгийн үед  онцгой байдал, цэрэг, цагдаагийнхан иргэн бүрт хүрч ажиллах боломжгүй учир өөрсдийнхөө болон гэр бүлийнхнийхээ  эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг  хангаж “Өөрөө өөртөө аврагч” байх зарчимд ард иргэдээ сургаж гамшиг ослын үед өөрсдийгөө аварч чадах хэмжээний мэдлэг чадвартай болгох нь гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал  ач холбогдолтой  юм.

Тус өдөрлөгт дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Улаанзагалмайн хороо, 12 дугаар хорооны Ажлын алба, сайн дурын багийн гишүүд нийт 75 хүн оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook