быстрый займ на карту
Үзсэн: 417

 “ӨСВӨРИЙН АВРАГЧ” ТЭМЦЭЭНД 23 ДУГААР СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ ХОЁРДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

Нийслэлийн 379 жилийн ойг угтаж,  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг,  хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээний 1 дүгээр шат дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” баг Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн “Тусгай” баг, Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн “Нүүрэнтэйн Аврагч” баг, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн “Сэтгэмж” баг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар Ирвэс” баг, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн “Соёмбо” баг, Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн “Мазаалай” баг, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн “Хангарьд” багуудын нийт 60 гаруй өсвөрийн аврагч сурагчид оролцлоо.

Өсвөрийн аврагч-2018 тэмцээнийг  Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд Сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэг, химийн хордолтын цэг гэсэн цэгүүдэд  үүрэг гүйцэтгэж өрсөлдсөн юм.

Тэмцээнд Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн “Нүүрэнтэйн Аврагч” баг нэгдүгээр байр, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” баг хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Хар Ирвэс”  баг гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook