быстрый займ на карту
Үзсэн: 336

АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Засгын газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох” тухай 62 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/10 дугаар тогтоолоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Атмор” ХХК, “Хаан банк”-тай хамтран гэр хорооллын иргэдийг ая тухтай аж төрөх боломжийг бүрдүүлэх дэд бүтцийн бие даасан системийг иргэдэд ойртуулах, боломжит санхүүгийн дэмжлэг үзүүлэх хамгийн бага буюу 1,2 хувийн хүүтэй “Ногоон Зээл”-ийг танилцуулах 3 өдрийн сургалт, өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар Чингэлтэй дүүргийн дүүргийн гэр хорооллын 7-19 дүгээр хорооны нийт 150 гаруй иргэн хамрагдаж “Ногоон зээл” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 100 гаруй иргэн хүсэлтээ илэрхийллээ.

Leave a Reply

  • Facebook