быстрый займ на карту
Үзсэн: 127

ДЭД БҮТЦИЙН ТӨВ ИРГЭДЭД ХАШААНДАА ТАВ ТУХТАЙ, ЦЭВЭР БОХИР УС, ДУЛААНАА ШИЙДСЭН ТУХТАЙ ОРЧИНД АМЬДРАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 13-15 дугаар хэсгийн 200-300 өрхийг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангахаар ажиллаж байна. Уг төсөлд хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газар багтсан. Одоогоор ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.

Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон. Цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүдэг. Элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж удахгүй суурилагдана. Мөн энэ орчмын айлуудын хашааг жишиг байхаар өөрчилсөн бөгөөд уг гудамжны 30 гаруй айлын хашааг жишиг хашаагаар сольжээ. Дэд бүтцийн төвтэй холбогдсон гудамжинд авто зам, гэрэлтүүлэг, дугуйн замыг цогцоор шийднэ.

Иргэдийн оролцоо, төрийн дэмжлэгийг нэг төсөл болгож агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах, хөрсний бохирдлыг арилгах улмаар Улаанбаатар хотын гүний усны нөөцийг хамгаалах, бохирдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон эерэг өөрчлөлт ирэх төсөл удахгүй үр дүнгээ үзэх гэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook